Новосибирск мужийн Болотинскийн районд гурав хоногийн өмнө ой гарантай бяцхан охиныг нохой дайрч хазсанаас амь үрэгдлээ хэмээн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ. Гэвч өнөөдрийн байдлаар хэрэг явдал өөрөөр эргэсэн байна.
Охины үхэлд сэжиглэгдсэн гэмт этгээд буруугаа хүлээсэн байна. Талийгаач охин ээжийн хамт айлд зочлон ирсэн ба эх нь бусад зочдын хамт архидан охиноо уг этгээдэд найдан орхиж гарснаас хэрэг явдал үүссэн аж.
1974 онд төрсөн Андрей Мозгунов гэгч энэ этгээд тухайн үед хэт согтуу байсан ба бяцхан охиныг хүчирхийлэх гэж оролдон, дараа нь хутгаар хэрчин амийг нь хороожээ. Ингээд гэнэт ухаан орон гэмт хэрэг хийснээ мэдэнгүүт ул мөрөө баллах зорилгоор гэрт байсан ротвейллер нохойд охины цогцсыг хаяж өгөөд, нохой хазсанаас үхсэн болгож дүр эсгэсэн байна.
Бяцхан охиныг энд тэндгүй хутгаар сийчсэнийг тухайн үед хүмүүс том нохойн шүдний шарх хэмээн эндүүрч байсан аж. Харин дараа нь хийсэн шинжилгээгээр хутганы шарх болох нь тогтоогдож, гэмтэн буруугаа хүлээсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )