Леди Гага: Загварлаг байна гэдэг амаргүй даваа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 19

Өдөр алгасахгүй шахам сюрприз барьдаг 26 настай дуучин Леди Гага Лондонгийн загварын долоо хоногоор гайхалтай үзүүлбэр үзүүлснийхээ дараа Нидерландад энэ сарын 18, 19-ний өдөр хоёр тоглолтоо толилуулжээ. Энэ нь түүний дэлхийг тойрон аялж буй Born This Way тоглолтынх нь шинэ хэсгийн эхлэл юм.  

18-ны өдөр тэрээр Амстердам дахь зочид буудлаасаа гарч ирэхдээ фенүүддээ шинэ дүр төрхийг харуулсан юм. Бэлхүүсээ тодотгосон шар даашинз, цэцгээр гоёсон бүрх малгай өмсчээ. Малгайнх нь нүсэр чимэглэл нүүр нүдийг нь халхалсан байлаа.  Гэвч америк од маань том бүрх малгайн доороос нүд нь ил харагдахгүй байснаас яг л сохор мэт аядуухан алхаж байсан юм.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top