“Youtube” сайтыг ОХУ-д хоригложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг “YouTube” сайтыг ОХУ-д хоригложээ. Учир нь АНУ-ын гаргасан лалын шашны тухай өгүүлэх “Innocence of Muslims” киноноос болж Ойрхи Дорнодод байдал тогтворгүй болж эхэлсэн. Тиймээс Москва үүнтэй адил байдал өөрийн улсад нь давтагдахаас сэргийлж ийм шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус улсын мэдээлэл, харилцаа холбооны сайд Николай Никифоров санал нэг байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Лалын шашинтнуудын тухай уг кино нь улс орнуудын дунд шашны мөргөлдөөн үүсгэж болзошгүйн дээр хоёр улсын хамтын ажиллагаанд сэв суулгах магадлалтай. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг” хэмээн мэдэгдсэн байна.

 Кремль ийм шийдвэр гаргасан нь хойд хөршийн залуучуудын цахим эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг хэмээн үзэж байгаа аж. Энэхүү шийдвэрт хойд хөршийн ард түмэн ихээхэн бухимдалтай хандаж буйгаа нийгмийн сүлжээний сайтуудаар илэрхийлсээр байна. “YouTube” сайтыг хойд хөрш ирэх он хүртэл хаахаар болжээ.  

Д.Шинээ

    

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top