Thomson Reuters компанийн урьдчилсан таамгаар АНУ, Канад, Их Британи, Японд ажиллаж буй хорин эрдэмтэн энэ оны Нобелийн шагналын хамгийн магадлалтай өрсөлдөгчдөөр тодорч байна.
“Томсон Рейтер” жил бүр физик, хими, физиологи, анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагналд нэр дэвших магадлал өндөр хүмүүс болон, Альфред Нобелийн дурсгалд зориулан Шведийн Төв Банкнаас эдийн засгийн салбарт олгодог шагналын өрсөлдөгчдийн нэрсийг толилуулдаг билээ.
Анагаах ухаан болон физиологийн салбарт энэ жил эсийн биологи ба генетикийн судалгаанд голлон анхаарна хэмээн Нобелийн шагналыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна.
Ялангуяа эсийн адгезийн молекулыг нээсэн гурван судлаачид болох АНУ-ын эрдэмтэн Ричард О’Хайнс, Эркки Руослахти нар болон тэдний хамтран зүтгэгч Японы эрдэмтэн Масатоши Такейчи нар илүү магадлалтай байгаа аж. Эдгээр эрдэмтдийн судалгаа нь хорт хавдрын өвчлөлийг эмчлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Физикийн салбарт хараа зүйн чиглэлийн судалгаанууд шагналын хорооны сонирхлыг илүүтэй татаж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрдэмтэд болох Стивен Харрис, Лин Хау нарын “удаан гэрлийн” салбарт хийсэн туршилтууд, мөн АНУ-ын Чарльз Беннет, Уильям Уоттерс,Канадын Джил Брассард нарын квантын телепортацийн протоколын судалгаа илүү магадлалтай байна.
Химийн салбарт алтны нэгдлийг ангижруулах чиглэлийн судалгаа хийсэн Их Британийн Грэхэм Хатчингс, Японы Масатаке Харута нарын бүтээл илүүтэй сонирхол татаж байна. Эрдэмтдийн энэхүү бүтээл нь химийн үйлдвэрлэлийг шинэ түвшинд гарган, байгаль дэлхийд хор хохирол багатай “ногоон” процесс ажээ.
Шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын 10-нд Нобелийн шагналыг үндэслэгч, шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн нас барсан өдөр \1833-1896\ Осло хотод болох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )