Цагдаагийн ажилтнуудыг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

ОХУ-ын Ростов мужид хэргийн газарт дуудлагаар очсон цагдаа нарын амийг хөнөөсөн хэрэг гарчээ.

Өнгөрөх шөнө гурван цагийн орчим Новочеркасск хотын нэгэн шүдний эмнэлгийн нэг давхрын цонхыг хүн хагалж байна гэсэн дуудлага цагдаад ирснээр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар болох Владимир Мандрик, Василий Камфорин нар хэргийн газар руу явсан аж.

“Цагдаагийн албаны машин Народная гудамжинд орших хэргийн газарт хүрч ирэх үед үл мэдэгдэх гурван гэмт этгээд машин руу буудсан байна” хэмээн Ростов мужийн цагдаагийнхан ярьж байна. Гэнэт тал бүрээс нь янз бүрийн зэвсгээр галлаж эхэлсний улмаас хоёр цагдаа залуу хариу үйлдэл хийж чадалгүй, олон тооны шархны улмаас амь үрэгдсэн ажээ.

Хэрэгтнүүд автомат Калашников болон ан хийх зориулалттай карабин буугаар буудсан нь тогтоогдоод байгаа ба харин цагдаа нарыг хөнөөсний дараа тэдний эзэмшиж байсан нэг автомат, хоёр Макаров гар бууг аван зугатсан байна.

Хэрэг гарах үед шөнө дунд байсан хэдий ч зэргэлдээ зочид буудлын жижүүр, настай эмэгтэй уг буудалцааныг харснаар зүрх нь өвдөж эмнэлэгт хэвтсэн аж.

Гэмт этгээдүүдийн фото робот  зургийг гарган, муж орон даяар шуурхай эрэн сурвалжилж байна.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top