Өнгөрөгч лхагва гаригийн “X Factor” шоуны оролцогч Дианжело Вейлэсийн үзүүлбэр шүүгчдэд төдийлөн таалагдсангүй. Шүүгчдэд гомдсон тэрээр дуулж дуусаад шоуны байрнаас хар гүйхээрээ гарчээ.
Вейлэс нэг бүр нь гурван мянган долларын үнэтэй хайрцагтай микрофон төхөөрөмжийг хулгайлан зугатсан тул продюсерүүд цагдаа дуудсан байна.
“Та нар намайг юу ч хийж байсан гутаан доромжлох ёсгүй байсан юм” гэж тэрээр араас нь хөөж байсан шоуны операторт хэлжээ. Цагдаа нар дэггүй оролцогчийг барьж гавлаад шоуны танхимд эргүүлэн авчирсан байна.
Тэр буруутай нь тогтоогдсон ч цагдаа нар түүнийг барьж хориогүй аж.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )