Францын дипломатууд мусульман орнуудаас зугатаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Францын Charlie Hebdo хэмээх шог сэтгүүлд зөнч Мухаммедийг шогчлон зурснаас болж  Франц улс мусульман шашинт хорь гаруй улсад ажиллаж байгаа элчин, консулын газруудаа хаан, ажилтнуудаа   эргүүлэн татахад хүрчээ.

Ойрхи Дорнодод элчингийн газрууд хаагдан, энэ удаад францчууд нутаг буцаж байна.

"Innocence of Muslims" хэмээх исламын эсрэг зөрчилт киноноос үүдсэн шуугиан намжаагүй байтал энэхүү шог зураг гарч ирсэн нь дайран дээр давс хийсэн юм болжээ. Үүний уршгаар эсэргүүцлийн хөдөлгөөн шинээр өрнөн,  Франц улс олон оронд үйл ажиллагаа явуулдаг өөрийн төлөөллүүд болон сургууль соёлын төвүүдээ хаахад хүрсэн байна.

Аливаа улс үндэстний шашнаар тохуурхана гэдэг маш эмзэг асуудал бөгөөд тэр ард түмний ариун нандин зүйлийг гутаан доромжилж байна хэмээн үздэг. “Мусульманчууд буруугүй” хэмээх энэхүү кино лалын шашинтны ертөнцийг донсолгон, олон хүний амь насанд хүрсэн эмх замбараагүй байдал намжаагүй байтал энэхүү Францын шог сэтгүүлийн зураг бас дээр нь нэмэрлэн бөөн шуугиан үүсгээд байна.

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top