Ислам (Араб: الإسلام Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зууны Арабын Элч Мухаммед-эд илгээгдсэн [шашин]] юм. Энэхүү шашинг шүтэгч хүнийг Мусульман гэдэг. Мусульманууд Бурхан Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь Сунн, Шиа хэмээх үндсэн урсгалтай итгэгчдийн тоогоор дэлхийн хоёрдогч том шашин юм.
Анх Арабын хойгийн Мекка нь Энэтхэгийн далайгаас Сири орох гол усан боомт болдог байжээ. Меккад байдаг солир (тэнгэрийн чулуу) нь эртнээс ариун газар гэж шүтэгдэж, хүмүүс жилд нэг удаа ирж мөргөдөг байжээ. Энэ үед Арабын аймгууд дайн байлдаанаа зогсоож, амгалан байдал тогтоодог байв. Гэхдээ энэ үед Хобол, Манад, Араат, Эли Вассар гэх мэт олон янзын бурхадыг шүтдэг байв.
Энэ мэтчилэн Мэкка нь эдийн засаг, нийгмийн хувьд Арабын бусад газраас бага зэрэг илүү хөгжилтэй, Арабын аймгуудыг нэгэн үндэстэн болгож шашин, соёлын төв нь болох асар их боломжтой байсан байна. Гэвч эдийн засаг нь хөгжихийн хэрээр хот хөдөө, баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна. Тэр үеийн Арабын дээдэс нь голдуу нүүдэлчид бөгөөд суурин газрын худалдаачид доод зэргийн давхаргад багтдаг байжээ. Иймээс нийгмийн шинэ хүчирхэг хүчин болсон хүмүүсийн хувьд хуучны ёс заншил, шашин шүтлэг нь ямар нэгэн ашиг тус байхгүй байсан тул тэд шинэ шашин, шинэ ёс заншил хайж эхэлсэн байна. Энэ нь исламын шашин үүсэх хамгийн том нөхцөл болсон байна. Мухаммэд нь дээрх шинэ хүчин болох худалдаачин гаралтай хүн ажээ.
Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шастирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал-Куран. Мухаммэд 42 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалыг бичсэн зvйл. 114 зүйлээс бүрддэг. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.
Бэлтгэсэн Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )