Блейк Лайвли хайртаасаа хоёр сая долларын үнэтэй бөгж авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Блейк Лайвли, Райан Рейнольдс нар маш нууц байдалд хуримаа хийсэн ажээ.

Одоог хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургууд ч нийтлэгдээгүй байна. Гэвч залуу бүсгүйн хуруунд гэрлэлтийн бөгж үзэгдэх болсон нь хуримын талаар гэрчилж байгаа аж.

Папарацциуд Блейк Лайвлигийн бөгжийг томруулан татаж авч чадсан байна. Энэ нь маш том бриллиант шигтгээ бүхий цагаан алтан даруухан бөгж аж.

Шинжээчдийн үнэлж буйгаар уг эрдэнийн чулууны өртөг нь 2 сая доллараас буухгүй гэнэ.

Түүний жин 12 карат орчим бөгөөд дизайныг нь Lorraine Schwartz-ын мастер зохиожээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top