Эрдэнэшиш үхлийн аюултай гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг тойрсон шуугиан Европод хүчээ авч байна.

Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг эрдэнэшиш амь насанд ч аюултай хэмээн Британийн Daily Mail сонинд мэдээлжээ.

Хамгийн гол нь генетикийн өөрчлөлттэй буурцагт ургамлын талаар яриа үүсэж байна.

Францын эрдэмтэд лабораторын хулгануудыг тийм эрдэнэшишээр хооллон туршилт явуулсан аж. Үүний үр дүнд бяцхан мэрэгчид хорт хавдраар өвчлөн бараг пинг-понгын бөмбөг шиг том хавдрууд үүссэн байна.

Еврокомиссийн зүгээс бүх асуудал ургамлыг бордож байгаа химийн элементүүдээс үүсэж байна хэмээн дүгнэж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top