Тула мужид цагдаагийнхан интернетийн нэгэн бичлэгт оролцсон хүүхдүүдийг хайж олсон байна.
Уг бичлэг өчигдөр нетэд тавигдсан бөгөөд хэсэг хүүхдүүд өөрийн үе тэнгийн нэгэн хүүг бүлэглэн зодож байгаа нь дүрслэгдэх аж. Гол баатар нь 13 настай сурагч охин.
Тэрээр найз хөвгүүнээ заваан гутлыг нь үнсэхийг шаардан, дараа нь нүүр рүү нь өшиглөн унагаж байна. Хажуугаас нь тухайн охины ах оролцон, хүүг цохиж, өшиглөж байна. Энэ маягаар сурагч охин найз хүүгээ өөр охинтой уулзсаных нь төлөө хашрааж байгаа аж.
Энэхүү бичлэгээ интернетэд тавин үнэнч бус хөвгүүдэд сургамж өгөхийг хүссэн боловч энэ нь цагдаагийнханд шалгуулах гэмт хэргийн объект болж хувирсан байна.
Охины суралцдаг Тула мужийн Новомосковск хотын сургуулийн багш нар өмнө нь хэзээ ч иймэрхүү түрэмгий авир илэрхийлж байгаагүй хэмээн машид гайхаж байгаа аж.
Энэхүү бичлэгтэй холбогдуулан Мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )