Өнөөдрийн байдлаар арабын 20 гаруй оронд АНУ, Францын элчин төлөөллүүд ажиллахгүй байгаа билээ.
Баасан гаригийн уламжлалт мөргөлийн өдрөөр мусульманчуудын эсэргүүцлийг илэрхийлсэн өргөн хүрээт арга хэмжээнүүд болох аж. Пакистанд өнөөдөр “Зөнч Мухаммедийг хайрлах өдөр” хэмээх улсын хэмжээний шинэ баярыг тэмдэглэхээр эрх баригчдын зүгээс шийдвэрлэжээ. Улс оронд болж буй тайван арга хэмжээний зэрэгцээ эмх замбараагүй байдал мөн үүсч эхлээд байна.
Ер нь өнөөдрийн Баасан гаригийн мөргөлийн өдрөөр Ойрхи Дорнодод тайван бус байна. Өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа исламын шашныг гутаан доромжилсон киноны эсрэг тэмцэл хөдөлгөөнүүд эмх замбараагаа алдан, машин тэрэгнүүдийг хөмрөн хаяж, цагдаагийн хэсгүүдийг шатааж байсан “арабын хувьсгалыг” санагдуулж байгаа аж.
“Америк, Францад үхэл” гэсэн үгс төдийлөн бүдүүлэг хэллэгт тооцогдохоо больжээ. “Исламын орнууд бүх дипломат харьцаагаа Америкаас таслах ёстой. Тэрхүү гутамшигт киног бүтээсэн хүнийг цаазын ял хүлээж байна. Бидний хувьд Зөнч Мухаммедаас өөр хамгийн ойр дотны хүн хаана ч байхгүй” хэмээн эсэргүүцэгчид ярьж байна.
Одоогоор доромжлолт киног эсэргүүцэгчдийн давалгааг хорьж цагдаж хүчрэхээ больсон ба зөвхөн уг киног үзэж амжаагүйд нь үзүүлэхгүй байх зорилгоор Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг оронд Youtube, Facebook сайтуудыг хаагаад байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )