Алдарт Т-34 танкны цуврал үйлдвэрлэлт эхэлсний 70 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1942 онд “Уралмаш”-ын хаалганаас 250 шинэ танк шууд тулааны талбар руу илгээгдэж байсан билээ. Тэдгээрээс зарим нь өнөөдрийг хүртэл явах чадвартай байгаа нь Михаил Кошкины энэхүү бүтээлийг Дэлхийн хоёрдугаар дайны шилдэг танкаар нэрлэснийг баталж байгаа юм.
Вермахтын цэргүүд анх Т-34-тэй тулааны талбарт учрангуут бараг шооконд орцгоожээ. Энэхүү алдарт танкны туулах чадвар тэднийг үнэнхүү гайхшруулсан байна. Немецийн танкуудын арай чүү явж байгаа газрыг Т-34 торох юмгүй туулж байлаа. Мөн түүний гадна хуяг үнэн гайхалтай байв. Немецүүдийн гайхуулж байсан 37 миллиметрийн танк эсэргүүцэгч их буугаар “гучиндөрөвийг” буудахад сум нь гадна талд нь тусаад ойж байжээ.
Т-34 өнөөдөр 7 ширхэг үлджээ. Эдгээрээс хоёр нь Кубинкийн танкийн музейд байдаг ба 1942 оны арваннэгдүгээр сард Москвагийн хүүхдүүдийн цуглуулсан мөнгөөр үйлдвэрлэсэн “Московский пионер” хэмээх нэртэй аж.
Тэдний нэгийг 2000 онд Пьсков мужийн Великолукскийн районы Лазава нуурын ёроолын найман метрийн гүнээс татаж гаргасан аж. Түүн дээр механик-жолоочийн цогцсын үлдэгдэл байсан ба саяхан түүнийг түрүүч Лукоянов гэдгийг олж тогтоосон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )