Twitter, Facebook, YouTube зэрэг мэдээлэл харилцааны технологи өндөр түвшинд хөгжсөн эрин зууны өнөө үед, Их Британийн нэгэн эр хайртдаа нэлээд өвөрмөц арга барилаар уучлал гуйж гэрлэх саналаа тавьжээ.
Тэрээр буруутайгаа хүлээн уучлал гуйж "Линда намайг уучлаарай. Би заримдаа яг л галзуу солиотой хүн шиг аашилдаг. Чамдаа чин зүрхнээсээ хайртай. Гэртээ эргээд ирээч дээ. Бид чамайг их санаж байна. Яг л хуучин шигээ хамтдаа байхыг хүсч байна” гэж улбар шар өнгийн том үсгээр машиныхаа гадна талд бичжээ.
Бүтээлч ч гэмээр томоос том бичиг “Надтай гэрлээч” хэмээсэн гэрлэх санал тавьсан асуултаар төгсчээ.
Энэ хайрын түүх хэрхэн дууссаныг хэн ч үл мэдэх бөгөөд “Бид чамайг их санаж байна” гэснээс харвал хосууд хүүхэдтэй байх магадлалтай.
Бүхээгт тэргийг Британийн хамгийн том үйлдвэрийн гадна байрлуулан орхисон нь дэргэдүүрээ өнгөрөх жуулчдын анхаарлыг татдаг гэнэ.
Британийн хэвлэлүүдээр замаар зорчиж явсан жолооч нар машин дээрх бичгийг унших, зургийг нь авахын тулд хурдаа сааруулж бөглөрөө үүсгэж байна.
“Тэр ямар нэгэн буруу хэрэг хийсэн ч зөв шийдэл бодож олжээ” хэмээн Daily Mail-ийн ажилтан Харвей ярьжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )