Европт төдийгүй дэлхий дахинаа шившиг болж буй Монголын тагнуулын байгууллагын талаар манай төр засгийн томчууд ам ч ангайж чадаагүй байхад харь оронд маш хүчтэй мэдээллүүд тархсаар байна. Оросууд хэвлэлүүдээ хурцалж “Монголын тагнуулчдыг хэн илчлэв” гэх мэт өгүүллүүдийг нийтэлсэн бол Европчууд харин чөлөөт уран бүтээлч, ая зохиогчдынхоо онгодыг хөгөлж байгаа ажээ. Саяхан Английн ая зохиогч, дууны шүлэгч нар хамтран тус улсын шүүхээр шүүгдэн хөгөө хөлдөө чирсэн манай тагнуулч, Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга асан Б.Хурцын талаар сонирхолтой дуу зохиожээ. Уг дууны нэр нь хүртэл тун хоржоонтой. “Монгол тагнуулчийн Европ дахь адал явдал” гэсэн байгаа юм даа.
Х.Өлгий. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )