Өчигдөр алдарт “Титаник” хөлгийг жолоодож явсан ахмадын амьдрал, түүхийн талаар олныг гайхшруулсан дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдсэн байна.
Тэнгисийн офицер Эдвард Жон Смит “муу сурлагатан” байсан аж. Тэрээр шалгалтуудаа ахин дахин өгч байж арай чүү тэнцдэг, ялангуяа тэнгисийн хөлгийн жолоодлогын талаарх үндсэн чадваруудыг тааруухан эзэмшсэн нөхөр байжээ. Гэвч энэхүү мэдлэг, чадварын хоцрогдлоо үл харгалзан, хөлөг онгоцны ахмадаар ажиллаж байсан нь олон хүний амь нас сүйрэх болсон бас нэгэн нөхцлийг ч бүрдүүлсэн байж болохоор.
Их Британийн үндэсний музей өөрийн архивын материалуудаа нийтэлж эхлэх үеэр энэхүү мэдээлэл гарч ирсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )