Пакистаны Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд өчигдөр тус улс гар утасны харилцаагаа тасалсан байна.
“Мусульманчууд буруугүй” киног эсэргүүцсэн олон нийтийн эмх замбараагүй байдал олон хотуудад нэмэгдэх хандлагатай байгаа тул тухайн орны 15 том хотуудын үүрэн холбооны сүлжээг таслан хоорондоо холбоо барих нөхцлийг хаасан аж.
Ялангуяа янз бүрийн иргэний хөдөлгөөнүүд мусульманы эсрэг киног эсэргүүцсэн тэмцэлд нэгдэхээр бэлдэж байгаа бөгөөд Баасан гаригийн мөргөлийн өдрийг сонгож авсан байна.
Иймээс эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхжлийг сааруулах зорилгоор эрх баригчдын зүгээс гар утасны харилцааг таслах арга хэмжээ авахад хүргэсэн ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )