Оросуудыг зэрлэг ард түмэн гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 22

Оросын телевизийн нэрт хөтлөгч Ксения Собчак эрх баригчдыг хурц ширүүн шүүмжилсэн эсрэг үзэл бодлоороо алдаршаад байгаа билээ. Харин энэ удаа тэрээр улс төрийн системийг бус, оросын ард түмнийг нийтээр нь зэрлэг хэмээн шүүмжилсэн байна.

Ксения Собчак нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр олон нийтээс авсан санал асуулгын дүнд үндэслэн оросууд Бурханд итгэдэггүй учраас цаазаар авах ялыг дэмжиж байна хэмээн дүгнэсэн аж.

"Санал хураалтын дүн ОХУ-д хүмүүс Бурханд итгэдэггүй юм байна гэдгийг тодорхой харуулж байна. Хэрэв итгэдэг байсан бол хэн нэгэнд Бурхнаас заяасан амийг нь авах гэж ингэж ихээр хичээхгүй байсан. “Үнэн алдартнууд”, энэрэнгүй үзэлтнүүд хэмээн өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс үүнийхээ эсрэгээр цаазын ялыг дэмжиж байна. Энэ бол зэрлэг явдал. Зөвхөн Бурхан л хэнд хэдий хугацааны амьдрал өгөгдснийг шийднэ. Бид бусдын амь, амьдралыг булааж авах эрхгүй.

Үнэхээр зэрлэг ард түмэн юм. Бүгд л загалмай зүүгээд, залбираад байдаг атлаа цаазын ял, шорон гянданг дэмжсэн хүмүүс...” хэмээн өөрийн микроблогтоо бичжээ.

Твиттерчүүдийн зарим хэсэгт түүний үзэл бодол огт таалагдахгүй байгаа бололтой. “Ксения, болоо юм биш үү. Бид чиний хэрэгт хошуу дүрэхгүй байхад чи бидний шүтлэгийг шүүмжлэх юу юм. Зүгээр л бие биедээ саад болохоо больцгооё” хэмээн бичсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top