Дэлхийн хамгийн их зардалтай хурим баасан гаригт эхэлжээ. Брунейн султаны охин 32 настай Хажа Хафизах Сурурул Болкиах 29 настай төрийн албан хаагчтай гэрлэж байгаа бөгөөд ёслолын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. 2000 зочин урьсан энэ хурим 1700 өрөөтэй Султаны ордонд үргэлжилж байгаа бөгөөд ням гаригт өндөрлөх гэнэ. Гүнжийн ах, Бруней улсын хаан ширээг залгамжлагчийн хурим 5 саяын өртөгтэй байсан нь дүүгийнх нь хуримнаас хавьгүй бага зардал гарчээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )