Согтуу жолооч 11 хүнийг “арчжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 23

Москвагийн Минскийн гудамжинд том хэмжээний авто осол гарчээ.

Хэргийн газарт цагдаагийн холбогдох албаны дарга нар очин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Шинжээчдийн дүгнэлтээр, осол гарах үед  11 хүнийг “бөөндөж” дайрсан машины жолооч шал согтуу байсан ажээ. Уг машин асар хурдтай давхиж яваад замаасаа харайж гаран нийтийн тээврийн зогсоол дээр унаа хүлээгээд зогсож байсан хүмүүсийг ташраар нь дайрч 7 хүн газар дээрээ нас баран, 4 хүн хүндээр гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

ОХУ-ын хуулиар согтуугийн улмаас 2 ба түүнээс дээш хүнийг дайрч амь насыг хөнөөвөл 5-9 жилийн хорих ял оноодог юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top