“Мусульманчууд буруугүй” киноны зохиогчийг хөнөөсөн хүнд өндөр шагнал амлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Америкийн исламын эсрэг кино, Францын шог зурагаас үүдсэн мусульманчуудын тэмцэл улам хүрээгээ тэлэн, шинээр улс орнууд нэмэгдсээр байна. Өнөөдөр Нигерийн оршин суугчид эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэн, Пакистан, Бангладеш болон Европын олон оронд эсэргүүцэл, тэмцэл үргэлжилсээр байна.

Исламабад хотод америкчуудтай тулааны талбарт тэмцэхийг пакистаны дайчдад уриалан гудамжинд оюутан бүсгүйчүүд уриа лоозон барин жагсаж байна. Тэдний бодлоор эсэргүүцэгчид уур омгоо өөрийн орны иргэдэд бус, тэрхүү киног бүтээсэн хүмүүст гаргах ёстой гэж үзэж байна.

Олон арван хүмүүс эмх замбараагүй явдлын хохирогч болж байгаа аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөний гал дээр тос нэмэн Пакистаны төмөр замын сайд уг киноны зохиогчийг хороосон хүнд өөрийн хөрөнгөнөөс өндөр шагнал өгөхөө зарлажээ.

“Би ах дүү талибчууд болон “Аль-Каидынхныг” энэхүү ариун үйлсэд нэгдээсэй гэж хүсэж байна. Хэрэв хэн нэгэн бидний ариун шүтээн зөнч Мухаммедийг доромжилсон тэрхүү өөдгүй новшийг цааш харуулж чадвал надаас 100 мянган америк доллар шагналд авах болно” хэмээн сайд мэдэгджээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top