Австрийн нэгэн сууринд хонин сүрэг бэлчээртээ гарах замдаа спортын дэлгүүрээр “хэссэн” байна.
Хонинуудын нэг нь шилэн лангуун дээр өөрийнхөө дүрсийг хараад дэлгүүрийн нээлттэй хаалгаар шууд ортол бусад нь бүгд араас нь дагажээ.
Хоёр хоньчин сүргээ зогсоож дийлээгүй ба хонинууд дэлгүүр дотор туучин, золоор хэдэн нарны шилнээс өөр зүйл гэмтээгээгүй аж. Харин дэлгүүр дотор баахан завааруулж, их цэвэрлэгээ хийхэд хүрсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )