Ерөнхий сайд муураа ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн албатуудын дунд “их цэвэрлэгээ” хийж байгаа аж.

Хамгийн эхний ээлжинд британичуудын хайрыг татсан Ларри хэмээх муураа албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Засгийн газрын өргөөний  дөрвөн хөлт ажилтан сүүлийн үед нойр ихтэй болсон хэмээн буруутгагдсан аж.

Ларри муур 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Даунинг-стрит дахь  Их Британийн  Засгийн газрын өргөөний Ерөнхий хулгана баригч гэсэн албан тушаалд томилогдон “ажиллаж” байжээ.

Дэвид Кэмероны дөрвөн хөлт энэхүү туслах хэт нөхөрсөг зантай ба ажилласан жил хагасын хугацаанд ердөө ганц хулгана л барьсан байна.

Сүүлийн үед Ерөнхий Хулгана баригч нэг бус удаа ажлын местэн дээрээ унтаж байгаад “гардуулж” байсан ба саяхан есдүгээр сарын 13-нд хулгана дуугарч байсан өрөөний голд тайван унтаж байгаад баригдан Дэвид Кэмероны тэвчээрийг баржээ. Ерөнхий сайд түүнийг сэрээхийг оролдсон боловч залхуутай нь аргагүй өрөөсөн нүдээ нээж харснаа нөгөө талаараа эргэн унталтаа үргэлжлүүлсэн байна.

Тухайн мөчөөс эхлэн Ларри албан ёсоор ажлаас халагдсан ба шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлтийг долоо хоногийн дараа хийж дуусчээ. Ларригийн албан тушаалд өмнө нь Их Британийн сангийн канцлер Жорж Осборнд харьяалагдаж байсан Фрейя хэмээх муур очжээ.

Ажлаасаа чөлөөлөгдсөн муур цаашид гавьяаны амралтдаа гартлаа Даунинг-стрит, 10-т үргэлжлүүлэн амьдрах аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top