Дэлхийд нэр алдраа цуурайтуулж асан Холливудын жүжигчин Шарон Стоун толгойн өвчнөө эмчлүүлэхээр Италийн эмнэлэгт хэвтсэн билээ.
Тэрээр Миланд болсон хувцас загварын шоунд оролцож байхад толгой нь хүчтэй өвдөж эхэлсэн гэнэ. 2001 оноос Шароныг тархины хурц шинж тэмдэгтэй өвчтэй гэж оношилжээ.
Шароныг нарийн мэргэжлийн эмч нар шалгаж үзээд Италид эмчлүүлэх сонголтыг хийсэн гэнэ. Тэрээр өөрийгөө бүрэн эдгэрч эрүүл гэсэн нотолгоо авсан юм. "Одоо тархин дотор минь адуу төвөргөх мэт өвчинд дахин тарчлахгүй" гэж тэр мэдэгджээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )