Манаслу бол өндрөөрөө дэлхийд наймд ордог уул бөгөөд өдгөө хамгийн аюултай уулд тооцогдоод байна.
Өнгөрөгч хагас сайны орой Балбад маш хүчтэй цасан нуранги болжээ. Энэ үед Франц, Итали, Герман, Испанийн уулчдаас бүрдсэн Европын уулчдын баг 8156 метр өндөр Манаслу уулын оройд авираад байжээ. Орой болж тэднийг амарч байхад нуранги болсон байна.
Балбын уулчдын холбооны дэд даргын мэдэгдсэнээр хохирогчдын ихэнх нь буюу долоо нь Францын уулчид байсан юм.
Нийт 25 авирагчаас 13 нь амьд гарчээ. Тэдний тавыг Катманду руу эмчлэхээр нисчээ. Сураггүй алга бологсдыг нисдэг тэрэг эрж самнаж байгаа гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )