Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Ерөнхий сайд Карим Масимовыг ажлаас нь чөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар бүхэлдээ чөлөөлөгдөж байна.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Масимов өргөдлийн дагуу чөлөөлөгдөж байгаа аж.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ермухамет Ертысбаевын өгүүлж буйгаар Масимов төрийн тэргүүний Захиргааны албаны дарга болох аж. “Масимов 5,5 жил Ерөнхий сайдаар ажиллахдаа улс орны хүчтэй удирдагчдын нэг гэдгээ харуулж чадсан. Тэрээр эдийн засгийн менежментийг амжилттай хийж чадлаа. Одоо Ерөнхийлөгчийн ажлын албанд улс төрийн менежментийн хүрээнд чухал асуудлуудыг шийдвэрлэж чадна гэж бодож байна” хэмээн өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )