АНУ-ын Огайо мужийн Экрон хотын оршин суугч, 60 настай эмэгтэй Валери Спрулл сэтгүүлчдэд шооконд ормоор сонин түүх ярьжээ.
Гурван хүүхдийнх нь эцэг, түүний талийгаач нөхөр нь үнэн хэрэг дээрээ төрсөн аав нь байсныг эмэгтэй санамсаргүй олж мэдсэн аж..Энэ мэдээг сонсоод тэрээр золтой л муужирч унасангүй.
Нөхрийг нь нас барснаас 6 жилийн дараа түүний авга ах энэхүү аймшигт нууцыг дэлгэсэн аж. Тэрээр энэхүү мэдээнд үл итгэн нөхрийнхөө хэрэглэж байсан хуучин самыг ДНК шинжилгээнд өгтөл түүний ойр дотны хүн болох нь батлагдсан байна.
Нөхөр Перси Спрулл нь Валеригийн ээж Кристинатай 15 настай байхдаа танилцан удалгүй хүүхэдтэй болцгоосон аж. Харин Валеригийн ээж эрт өнгөрсөн учраас эмээ өвөө дээрээ өсчээ.
Тэр өөрийн нөхөр-эцэгтэйгээ 26 настайдаа танилцан удахгүй гэрлэсэн аж. Бүсгүй тэр үед нягтлан бодогч, нөхөр нь жолоочоор ажилладаг байжээ. Нөхөр нь энэ талаар мэддэг байсан хэдий ч айгаад хэлж чаддаггүй байсан байх хэмээн бүсгүй таамаглаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )