Иранд Facebook, Twitter, Google сайтуудыг хаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Лалын шашинтай орон даяар АНУ-ын эсрэг эсэргүүцлийн давалгаа газар авсаар байна. АНУ-д бүтээгдсэн “Innocence of Muslims” киноноос үүдэлтэй энэхүү эсэргүүцэл нь Ливи, Египетэд олон мянган хүнийг хамараад байгаа. Үүнээс болж Ливийн Бенгази хотод АНУ-ын элчин сайд амиа алдсан юм. Иран улсад лалын шашинтны тухай өгүүлэх энэхүү киног эсэргүүцсэн шашны жижиг бүлэглэлүүд их байгаа учираас эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаа юм байна.
Тиймээс Иранд Google-ийн э-майл, Gmail үйлчилгээ  болон бусад Facebook, Twitter  зэрэг хайлтын сүлжээнүүдийг нэгэн зэрэг хаажээ. Эдгээр сүлжээнүүдийг хаахаас өмнө тус улсад барууны интернэтийн хэд хэдэн сайтыг аль хэдийнэ хаасан байжээ.
Ираны Дотоод хэргийн сайд өнгөрсөн ням гаригт ийнхүү олон нийтийн сүлжээ сайтуудыг хааж байгаагаа мэдэгдсэн байна.  Мөн тус улсын харилцаа холбооны яамны төлөөлөгч Абдул Самад Хорамадиг хэлэхдээ “Лалын шашинтныг гутаан доромжилсон кино дэлхий даяар цацагдсантай холбогдуулан дээрх онлайн сүлжээнүүдийг хаасан ч хэрэг явдал намжтал дахин нээхгүй” гэж мэдэгджээ. Энэ хугацаанд  Ираны ард түмэн зөвхөн гар утсаараа л харилцаж  мессэж бичиж болох  гэнэ.
Харин Ираны интернэт хэрэглэгчдийн зүгээс Засгийн газартаа олон нийтийн зарим сүлжээ сайтуудыг нээх хүсэлтээ удаа дараа гаргаад байгаа гэнэ.  

Түүнчлэн 2009 онд болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус улс YouTube-ийг хаасан бөгөөд одоо хүртэл уг сайтыг дахин нээгээгүй байгаа юм байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top