Линдсей Лохан багтраа өвчнөөр өвджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Жүжигчин Л.Лохан Нью-Йоркт өнгөрөгч хагас сайны орой багтраа өвчний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр ажлаа дуусгаад дэлгүүр хэсч байв. Тэгтэл багтраа өвчин нь гэнэт сэдэрч, Монт Синайгийн эмнэлэгт хүргэгджээ. Линдсейн хэвлэлийн төлөөлөгч “Тэр астмаа эмчлүүлээд эмнэлгээс гарсан, тэр одоо тайван байгаа” гэжээ. Харин өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр тэр цээжээ бохирдуулах зүйлс их хэрэглэснээр тэрээр астмаа сэдрээсэн гэсэн байна. “Scary Movie” киноны зураг авалтын үеэр тэрээр Атлантад эмчлүүлсэн бөгөөд эмч нар дахин сэдрэхийг анхааруулж байжээ.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top