"Хар хун" киногоороо сая сая үзэгчдийг байлдан дагуулсан Холливудын жүжигчин Натали Портман шинэ нөхөр, бүжиг дэглээч Бенжамин Миллипиедийнхээ Walt Disney-н үзвэрийн танхимд шинэ дүр төрхтэй хүрэлцэн иржээ. Наймдугаар сард Калифорнид хуримаа хийсэн тэрээр Диорын цагаан даашинз өмсөж найз Роберт Паттинсонтой зургаа авахуулжээ. Шинэ дүрдээ орохын тулд тэрээр үсээ будах хэрэгтэй болсон байна. Өмнө нь "Closer" кинонд шаргал үст бүсгүйн дүрд, "Таван номерийн өрөө" кинонд халзан тоглосон юм. Натали "Үсээ хусах боломж олдсон нь сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн" хэмээжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )