Өчигдөр Мадридын парламентын байрны гадна болсон жагсагчид, цагдаагийнхны мөргөлдөөний улмаас 65 хүн бэртэж гэмтэн, 27 жагсагчийг баривчиллаа хэмээн Испанийн телевиз мэдээлж байна.
Жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн конгрессийн байр руу нэвтрэхийг оролдох үед мөргөлдөөн ширүүссэн аж. Байрны төмөр хайсыг эвдэж орохыг оролдсон жагсагчдыг цагдаа нар бороохойгоор нүдсэн байна.
Энэхүү мөргөлдөөний үед хууль сахиулах байгууллагын 20 гаруй ажилтан гэмтэл авчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )