Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр эхэлсэн Их Британийн “X Factor”-ийн ес дэх удаагийн тэмцээнд нэгэн залуухан охин шуугиан тарин гарч ирлээ. Шинэ шинэ авьяастнуудыг үзэгч олонд таниулдаг тус шоу энэ удаад ч мөн маргаашийн оддыг төрүүлсээр байна. Түүнийг Элла Хендерсон гэдэг бөгөөд 16-хан настай ч гайхамшигтай хоолой заяажээ. Залуу хатагтай маань шалгаруулалтын үеэр шүүгчдийг алмайруулсан юм. Хоёр хоногийн өмнө тэрээр тайзнаа гарч дуучин Cher-ийн “Believe” дууг дуулсан. Дууны сонголтын талаар шүүгч Гарри Барлов “Чиний хийсэн дууны сонголтыг уншиж байхдаа энэ ч хамгийн уйтгартай таван дууны нэг болох байх гэж бодож байлаа. Харин өнөөдөр би энэ дууг чиний дуулсан шинэ хувилбарыг дахин сонсохын тулд хэдийг ч төлөхөд бэлэн байна” хэмээжээ.
Залуу бүсгүй “Believe” дууг урьд хэзээ ч дуулагдаж байгаагүйгээр дуулж сонирхуулсан нь маш их амжилт авчирсан юм. Тэрээр шүүгч Николь Ширзейнгэрийг уярааж орхижээ. Дууны дунд хэсэгт Николь сэтгэлээ барьж дийлэлгүй уйлсан байна. “Түүнтэй дүйцэхүйц хүн байхгүй, үүнээс өөр хэлэх үг алга” хэмээжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )