Анжелина Жолигийн амь насанд аюул учирчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Саяхан Турк улсад айлчлал хийх үедээ Холливудын жүжигчин, НҮБ-ын элч төлөөлөгч Анжелина Жоли Анкара дахь Сирийн дүрвэгсдийн лагерьт зөвхөн очоод зогссонгүй, тэрээр эрхтэн шилжүүлэн суулгах салбарт маш алдартай нэгэн мэс засалч эмчтэй уулзсан байна.

National Enquirer хэвлэлд өгүүлснээр од-жүжигчин бүсгүйд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон аж.

Тэнд бичсэнээр, Анжелина Жоли саяхнаас хүнд шатандаа шилжээд буй энэ өвчнөөр олон жил шаналсан ажээ.Жоли, Брэд Питт нарын хурим хойшилсон, жүжигчин бүсгүй 45 кг болтлоо турсан зэрэг нь энэхүү цуу яриаг зарим талаар баталж байгаа бололтой.

Ойрхи Дорнодод айлчлах үедээ дэлхийд алдартай эрхтэн шилжүүлэгч эмчтэй нууцаар уулзсан ба эмч түүний өвчний баримтуудтай танилцаад зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хэмээн зөвлөсөн байна.

Америкийн шар хэвлэлийн сэтгүүлчдийн бичиж буйгаар Жоли 1980-аад оны сүүлээр хар тамхи хэрэглэн, “хандсантайгаа хандарч байсан” замбараагүй амьдралын үедээ халдварт шар өвчнөөр өвчилж байсны урхаг хүндэрсээр ийм байдалд хүрсэн аж.

Түүний нөхөр хайртдаа туслахыг байдаг чадлаараа хичээж байгаа боловч нөхцөл байдал нэгэнт хүндэрсэн бололтой. Яаралтай элэг шилжүүлэн суулгах гарц үлдсэн байна.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top