Япончууд хүнд зориулсан сүүл бүтээжээ (видео)

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Японы зохион бүтээгчид хүмүүсийг аль болохоор амьтантай адил болгохын тулд янз бүрийн зүйл санаж сэдэж байна.

Жилийн өмнө тэд хүний бодол санааг уншдаг “нейро-чих” зохиосон бол одоо биднийг амьтадтай улам адилхан болгох электрон сүүлийг бүтээнэ хэмээн амлаж байна.

Мандах нарны орны инженерүүдийн зохиосон шинэ “гоёл” нь түүний эзэн юу бодож байгааг орчин тойрныхонд нь илэрхийлэх боломжтой аж.

Хүн тайван байх үед электрон сүүл хөдөлгөөнгүй байх ба харин эзэн нь хөөрөлд орох үед “биеийн шинэ хэсэг” нь хоёр тийшээ савчиж эхлэх юм байна. Мөн энэхүү шинэ бүтээл нь эзнийхээ тархины үйл ажиллагааны идэвхжлийг тооцоолон, зүрхний цохилтыг хэмжих аж.

Энэ он дуусахаас өмнө электрон сүүл худалдаанд гарна гэж мэдээлж байна. Харин аль хэр гүйлгээтэй байх бол? Жишээ нь, та гэхэд өөртөө юмуу ойр дотныхондоо худалдаж  авах уу тэр сүүлийг?...

Д.Мигаа 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top