АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл 2010 онд 1.73 сая долларын орлого олжээ. 2009 онтой харьцуулахад Обамагийн гэр бүлийн орлого гурав дахин буурсан аж. Тэр үед ерөнхийлөгч жилдээ 5,5 сая доллар халаасалж байв. Орлогын үндсэн эх үүсвэр нь өмнөх жилүүдийн адил бичсэн номынх нь ашиг байв. Тэднийх өнгөрсөн жил 400-гаад мянган долларын зардал гаргаж, 453 мянга 770 долларын татварыг улсын төсөвт оруулжээ. Барак Обама болон Мишель Обама нар орлогынхоо 14 хувь буюу 245 мянган долларыг сайн үйлсийн аянд хандивласан байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден болон түүний гэргий Жилл нар мөн 2010 оны хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гаргаж өгчээ. Тэд өнгөрсөн жилийн хугацаанд 379 мянган олсноос 86,6 мянгыг татварт, 5,36 мянгыг сайн үйлсийн санд зориулсан байна. Дэд ерөнхийлөгчийн гэр бүл 2009 онд ч мөн ийм хэмжээний орлого олсон бөгөөд цаашид ч манай гэр бүлийн орлого өсөх магадлал бага хэмээн тэр мэдэгджээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )