Абортыг хүний амь хөнөөсөнтэй адилтгаж үзэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Петербургийн хууль тогтоох зөвлөл өнөөдөр хэнийг хүн гэж тооцох вэ гэдэг асуудлыг авч үзэх аж. Хотын парламент хараахан төрөөгүй байгаа хүүхдийн иргэний эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийн санаачлагыг авч хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, абортыг хүний амь хөнөөсөнтэй адилтгаж үзэхээр болох юм. Энэхүү санаачлага нь нийгмийн зүгээс асар их маргааныг дэгдээсэн аж.

Хүн гэж яг хэнийг хэлэх вэ, ямар үеэс түүний эрхийг харгалзаж үзэх вэ? гэсэн асуулт Петербургийн депутатуудын сонирхлыг татаж байна. Энэ санаачлагыг гомосексуализмын эсрэг хуулиараа алдаршсан депутат Виталий Милонов гаргажээ. Одоо тэрээр эхийн хэвлийд байгаа урагт иргэний статус олгон, эрхийг нь хэрэгжүүлж эхлэх ёстой хэмээн шаардаж байгаа аж.

Энэ хуулийн төслийн санаачлагатай холбогдон Петербургт маш их шуугиан үүсчээ. Депутат Милоновын нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газруудыг заналхийлэн, зарим эмч нарыг алуурчин хэмээн шорон гяндангаар сүрдүүлж байгаа аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top