Шинэ хүүхэд төрөх бүрт сугалаанд хождог болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Норвегийн нэгэн гэр бүлийнхэн гурав дахь удаагаа үндэсний сугалаанд хожжээ.

Торд Окснес, түүний эгч Хейга Жаннетт, тэдний аав Лиф нар 6 жилийн дотор сугалаанаас нийтдээ 4 сая доллар хожоод байгаа юм байна.

Тэдний өгүүлснээр, Хейга Жаннетт жирэмсэн байхад, эсвэл дөнгөж хүүхдээ төрүүлээд байхад нь азын сугалаанууд таарч байсан аж.

Жаннеттийн гурван ах өмнө нь сугалаанд оролцохыг огт хүсдэггүй байсан бөгөөд одоо харин тэрхүү сонин зүй тогтлыг ажиглаад дүү охиноо ахин долоон хүүхэд ч хамаагүй төрүүлж, сугалаанд хожиход нь туслахыг хүсэж байгаа аж.

Д.Мигаа    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top