Грект 24 цагийн бүх нийтийн ажил хаялт болж байна.
Энэ нь зургаадугаар сард Антонис Самарасыг Ерөнхий сайд болж засгийн эрхэнд гарснаас хойшхи орон даяар болж буй анхны ажил хаялт юм байна. Галт тэрэг, нийтийн тээврийн хэрэгсэл зогсолт үүсгэн, музей, улсын байгууллагууд, дэлгүүр, банкууд хаагдсан байна.
Одоогийн байдлаар Грек улс хоёр галын дунд байна: нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнөөс шалтгаалан олон улсын зээлдэгчдийн зүгээс түгшүүртэй мэдээллүүд сонсогдох болжээ. Лхагва гаригт Олон улсын валютын сан Афинд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөөсөө гарч магадгүй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн байна.Түүнээс гадна, зах зээл дээр өрийн хоёр дахь бүтцийн өөрчлөлт яригдаж байгаа ба Европын төв банк түүнээс татгалзахаар яарсан аж.
Энэ удаад бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт хувийн сектор бус, олон улсын зээлдэгчид оролцох юм байна. Тэр гурав нь: Олон улсын валютын сан, Европын төв банк, Европын холбоо. Гэвч бүхний төлөө төлбөр хийх хариуцлага сүүлийн субьект буюу Европын холбоонд тулгараад байна.
ЕТБанк оролцохгүй гэдгээ мэдэгдсэн, харин ОУВСангийн хувьд асуудал мөн эргэлзээтэй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )