Путин Уго Чавест нохойн гөлөг бэлэглэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

 Оросын нефтийн хүчирхэг компани ОАО “НК Роснефть”-ийн захирал Игорь Сечин Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бэлэг болох орос хар терьерийн гөлгийг гардуулжээ.

“Би Оросын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины илгээмж гурван сартай хар терьерийг дамжуулж өглөө” хэмээн тэрээр сэтгүүлчдэд ярьсан байна.

Сечиний өгүүлснээр, тэрхүү гөлөг Чавест маш их таалагдсан ба хэн гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байгаа аж. Маргааш ямар нэр өгснөө мэдэгдэх болно хэмээн Чавес амлалаа гэж Сечин нэмж хэллээ.

Д.Мигаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top