Силвио Берлускони: Надад ичээд байх юм алга!

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Мягмар гаригт Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони "Миний хувийн амьдралд ичмээр зүйл юу ч байхгүй" гэж мэдэгдсэн байна. Шүүх түүнийг насанд хүрээгүй шөнийн клубын бүжигчин охинд мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгаад байгаа билээ. Харин тэрбумтан, бизнесмен, хашир туршлагатай улс төрч Берлускони "Би хэзээ ч хууль зөрчиж байгаагүй, улс төрийн зорилготой шүүгч нар намайг гүжирдэж байна" хэмээжээ.

Ирэх хавар болох сонгуулиар Берлускониг дөрөв дэх удаагаа ерөнхий сайдаар сонгогдож магадгүй талаар түүний талынхан үг цухуйлгаад байгаа аж.

Экс ерөнхий сайдыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, Морокко гаралтай Карима Эл Маругт мөнгө төлж бэлгийн харьцаанд орсон хэргээр буруутгасан бөгөөд энэ хэргийн шүүх хурал ирэх 10-р сарын таванд үргэлжилнэ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top