68 см өндөр, 4,5 кг жинтэй таван настай бяцхан охин Шарлотта Гарсайд сургуулийн сурагч боллоо.
The Daily Mail-д өгүүлснээр, маш ховор тохиолддог өвчний улмаас яг хүүхэлдэй шиг болсон бяцхан “шидэт дагины” аав, ээж боловсрол түүнд хэвийн амьдрах шаанс өгөх байх хэмээн найдаж байгаа аж.
Шарлотта өнгөрөх долоо хоногт Их Британийн Зүүн Йорк дахь энгийн сургуульд оржээ.
Охины эцэг эх Скотт Гарсайд, Эмма Ньюман нар охин нь амьдралд эзлэх байр сууриа олох болно гэж итгэж байна. “Шарлотта хэдийгээр ховор өвчтэй боловч хоёрдугаар зэргийн хүн байхыг хүсэхгүй. Тэр хэт бяцхан биетэй ч үеийнхнээсээ дутах юмгүй хүчирхэг хувь хүн болох болно” хэмээн ээж нь өгүүлжээ.
Шарлотта Гарсайд хөгжлийн саатлын маш ховор төрлийн өвчтэй ба нэрийг нь эмч нар ч бодож олж чадахгүй байгаа аж. Тэрээр төрөх үедээ 1 кг жинтэй, 25 см өндөртэй байсан ба эмч нар нэг жилээс илүү амьдрахгүй хэмээн үзэж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )