Испанийн зураачид бас Мухаммедийг шоглолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Өнөөдөр Испанийн EI Jueves шог сэтгүүл Францын Charlie Hebdo сэтгүүлийн мэргэжил нэгтнүүдтэйгээ эв санааны нэгдлээ илэрхийлэн мусульманчуудын шүтээн зөнч Мухаммедийн шог зургийг нийтэлсэн байна.

Энэхүү алдартай хэвлэлийн газрын редакцийн нэгэн гишүүн Хосе Луис Мартин өөрсдөд нь таагүй зүйл тохиолдохоос болгоомжлохгүй байна уу гэсэн асуултанд “Сэтгүүлчид аюулын өмнө өөрийнхөө хар амийг бодох эрхгүй” хэмээн хариулжээ.

Францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүл лхагва гаригийн дугаартаа зөнч Мухаммедийг шогоор дүрсэлсэн хэдэн зураг нийтэлсэн билээ. Тэдгээрийн зарим дээр нь Исламын зөнч шалдан байдалтай дүрслэгдсэн аж.

“Бид цаг үргэлж хутганы ирэн дээгүүр явж байдаг. Энэ бол бидний мэргэжлийн үүрэг. Бидэнтэй ямар нэгэн таагүй зүйл тохиолдохгүй байх гэдэгт найдаж байна” хэмээн Хосе Луис Мартин өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.9.90.98) 2019 оны 02 сарын 16

BUSDIIN SHASHIN SHUTLEGIIG HUNDLEHGUI BOL HARIUTSLAGAA HULEE !!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top