Мали улсын Ерөнхий сайд Модибо Диарра тухайн орны хойд хэсэгт хяналт тогтоогоод байгаа исламчуудтай тэмцэх зорилгоор африкийн дайчдыг оруулах саналыг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжинэ гэдэгт найдаж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67-р чуулганы үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай уулзахдаа мэдэгдсэн байна.
“НҮБ-ын ерөнхий эрх зүйн баримт бичгийн 7-р зүйлийг үндэслэн манай орны хойд зүгийн эзлэгдсэн газар нутгийн хяналтыг сэргээхэд бидэнд туслахыг хүсэж буй орнуудын дайчдын олон улсын цэргийн хүчнийг төвлөрүүлэх арга хэмжээ авахад туслахыг Аюулгүйн Зөвлөлөөс хүсэж байна” хэмээн Диарра сайд цохон тэмдэглэжээ.
Даваа гаригт Баруун Африкийн Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн орнууд болон Малийн Засгийн газар исламистуудтай тэмцэх зорилгоор эдгээр орнуудын дайчдыг оруулах хэлэлцээр хийсэн байна. Ажиллагааг эхлэхийн тулд хоёр сар орчмын бэлтгэлийн хугацаа шаардагдах аж.
Олон улсын цэргийн хүчин Мали улсын армийн газрын тулаанд дэмжлэг үзүүлэх ба агаараас Нигери, Франц болон олон улсын хамтын нийгэмлэгийн бусад орнууд дэмжихээр болжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )