Түүнийг гепатит С вирусээр өвчилж хүндэрсний улмаас элэг шилжүүлэн суулгахаар боллоо хэмээн америк, туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараад байсан цуурхал мэдээг үгүйсгэсэн байна.
Италийн Chi сонинд түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ жүжигчний оюун бодол зөвхөн өөрийн үр хүүхдүүд болон Сирийн дүрвэгсдийн асуудалд чиглэгдэж байгаа, өөр элдэв өвчин зовлонтой асуудал байхгүй хэмээн өгүүлжээ.
Тэрээр жүжигчний сүүлийн үед ихээр турсан нь жимс, самраас өөр зүйл бараг хэрэглэхгүй байгаа хоолны дэглэмээс шалтгаалсан гэжээ.
Иймээс Анжелина Жолигийн шүтэн бишрэгчид түүний эрүүл мэндийн талаар санаа зоволгүй, тайван байж болох нь.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )