Киркоров “эцгийн зовлон” эдлэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Оросын эстрадын хаан өөрийн хүүхдүүдийн талаар ховорхон ярьдаг аж.

Алла-Викторияг төрсний дараа нийгмийн зүгээс үзүүлж байсан сөрөг реакци түүнийг нэлээн хаалттай байхад хүргэжээ. Гэвч залуухан аавын амьдралын зарим зүйлс бүхний нүдэн дээр ил байгаа аж.

Одоогийн байдлаар жүжигчин маань Алла-Виктория охиныхоо эрүүл мэндийн талаар сэтгэл амаргүй байна. Филипп Киркоровын охин саяхан 10 сартай болжээ. Удалгүй тэрээр анхны төрсөн өдрөө тэмдэглэх аж.

Филипп Твиттер хуудсандаа охинд нь 3 дахь шүд нь ургаж байна хэмээн мэдээлжээ. Алла-Виктория шөнө сайн унтахгүй байгаа ба халамжит эцэг нь байнга түүний хажууд байн, яавал өвчнийг бага мэдрүүлэх талаар бүгдийг хийж байгаа ажээ.

-Би эрт босдог, яагаад гэдэг нь ойлгомжтой, спортоор хичээллэхийн тулд. Харин чи? – хэмээн түүнээс Тина Канделаки асуужээ.

-Бидэнд 3 дахь шүд ургаад, юун унтахтай манатай! хэмээн дуучин маань өгүүлсэн байна.

- Ингэх гээд байсиймаа!!! Чамайг ямар их хүүхэд хүсэн, аав болох талаар бодож байсныг чинь би сайн санаж байна. Их сайн! Миний үед лав хүүхдийн шүд ургах явцын өвдөлтийг намжаахын тулд буйланд нь тусгай зориулалтын гель түрхдэг байсан. Гэлээ ч хүүхдүүд энэ үедээ унтаж өгдөггүй юм. Сайн тэвчээртэй даван туулах хэрэгтэй хэмээн теледива бүсгүй Киркоровт зөвлөсөн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top