Чили улсын нийслэл Сантьяго хотод боловсролын чанарыг дээшлүүлэхийг шаардан оюутнууд жагсаал хийлээ. Цуглаан эмх замбараагүй байдлаар дуусан 2 цагдаа шархдаж, 20 гаруй хүн баривчлагдсан байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалд 70 мянга гаруй сурагч, оюутнууд оролцжээ. Нүүрээ маскаар далдлан, түрэмгий байдлаар сэтгэл хөөрсөн залуус хэв журам сахиулагчид руу чулуу нүүлгэн, замдаа тааралдсан зүйлсийг эвдэлж сүйтгэсэн байна. Тэднийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, даралтат усан шахуургыг ашигласан аж.
Хууль сахиулах байгууллагын мэдээллээр, баривчлагдагсдын дотор шатаах шингэн бүхий лонхтой хоёр өсвөр насны хүү байжээ.
Эсэргүүцлийн цуглаанд оролцогчид улсын төсвөөс санхүүжилт авдаг сургалтын байгууллагуудын арилжааны шинжтэй үйл ажиллагааг хориглохыг шаардсан байна. Оюутнууд мөн дээд боловсролыг төлбөргүй системд шилжүүлэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаарджээ.
Чили улсын боловсролын салбар дэлхийд бараг хамгийн үнэтэйд тооцогддог ба хүн амынх нь орлого сайн биш учраас олонхи нь сургалтын төлбөрөө зээл авах замаар шийддэг ажээ.
|
|||||
Уриа Puro Chile, |
|||||
Төрийн дуулал Por la razón o la fuerza "Эрх чөлөө, дэг журам" |
|||||
Нийслэл | Сантъяго | ||||
Албан ёсны хэл(нүүд) | Испани хэл | ||||
Засаглал | Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Улс | ||||
- Ерөнхийлөгч | Мишель Бачелет | ||||
- Дэд ерөнхийлөгч | Франциско Сантос | ||||
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |||||
- Испаниас тусгаар тогтносноо зарласан | 1818 оны 2 сарын 12 | ||||
- Хүлээн зөвшөөрөгдсөн | 1844 оны 4 сарын 25 | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 756,950 км² (56-д) | ||||
- Ус (%) | 1.07 | ||||
Хүн ам | |||||
- 2009 оны тооцоо | 16,928,873 (60-д) | ||||
- 2002 оны тооллого | 15,116,435 | ||||
- Нягтшил | 22/км² (194-д) | ||||
ҮНБ | 2008 оны тооцоо | ||||
- Нийт | $243.044 тэрбум[1] (-д) | ||||
- 1 хүнд оногдох ҮНБ | $14,510[1] (-д) | ||||
ХХИ (2006 он) | 0.874 (40-д) – өндөр | ||||
Мөнгөн тэмдэгт | Песо (ClP ) |
||||
Цагийн бүс | UTC-5 | ||||
Улсын домэйн нэр | .cl | ||||
Утасны код | +56 |
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )