Оюуны өмч хулгайлсан хэргээр “Apple” корпораци Өмнөд Солонгосын “Samsung Elevtronics” компанийг шүүхэд өглөө. Тус корпораци “Samsung”-ийн үйлдвэрлэсэн гар утас, “Galaxy” зураглалт компьютерийг “Apple”-ийн iPhone, iPad-ын хуулбар гэж үзсэн бол харин “Samsung”-ийн удирдлагууд смарт гар утас, “Galaxy” загварын зураглалт компьютерээ өөрсдийн боловсруулсан загварын дагуу үйлдвэрлэсэн гэж мэдэгджээ. “Apple” корпораци тэднийг өөрсдийн бүтээгдэхүүнийг хуулбарлахаа болихыг шаардаж байна.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )