Өнөөдөр “Sita Air” нисэх компанийн онгоц Непалын нийслэлийн дэргэд, Катманду нисэх буудлаас холгүй сүйрсэн байна.
Хөлгийн бүхээгт 16 зорчигч, нисэх багийн гурван гишүүн байжээ.
“Онгоц сүйрсэн газарт түймэр асан, аврагчид галыг унтрааж байна” хэмээн Непалын хууль сахиулах байгууллагаас мэдээлсэн байна.
Одоогоор онгоц сүйрсэн шалтгаан, хохирлын хэмжээг тодорхойлох шалгалт явагдаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )