Хураагдсан мөнгийг буцаан олголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

ОХУ-ын Мөрдөн Байцаах газар телевизийн нэрт хөтлөгч Ксения Собчакт мөнгийг нь буцаан олгохоор болжээ.

МБГ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр, Болотный талбайд болсон эмх замбараагүй явдалтай холбогдуулан Ксения Собчакийн гэрт нэгжлэг хийх үед 1 108 420 евро, 522 392 ам. доллар,  485 325 рубль хураагдсан юм байна. Бүсгүйн өгүүлж буйгаар энэхүү мөнгө нь түүний насаараа хураан цуглуулсан мөнгө бөгөөд гэртээ сейфэнд хадгалдаг байжээ.

Тухайн үед эмх замбараагүй байдал зохион байгуулахаар ямар нэгэн газраас эсвэл гадаадаас ч юм уу санхүүжилт авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан ч ямар ч нотлох баримт олдоогүй, мөн нэрт теледива бүсгүй татвартай холбоотой ямар ч асуудалгүй байсан зэрэг нь хураагдсан мөнгийг буцаан олгох үндэслэл болсон аж.

 Мөнгийг бэлэн бусаар түүний банкны данс руу шилжүүлэхээр болжээ.

Д.Мигаа

 

Нэгжлэгийн үеэр Ксения Собчактай хийсэн ярилцлага


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top