Москвагийн Шереметьево нисэх буудал дээр “хулхи” iPhone 5-ыг хураажээ.
Нисэхийн гаальчид Германаас ирсэн нэгэн эрээс Apple-ийн шинэ бүтээгдэхүүний нэртэй 13 кг ачааг хураасан байна.
Одоогийн байдлаар тэдгээрийг шинжилгээнд илгээсэн ба хууль сахиулах байгууллагын зүгээс “хулхи” iPhone 5 ямар үнэтэй байгааг тодруулж байгаа аж.
Дашрамд дурдахад, шинжээчид iPhone 5-аас олон тооны гологдол илрүүлээд байгаа бөгөөд жинхэнэ бүтээгдэхүүнд ч эдгээр нь ажиглагджээ. Тэр ч бүү хэл, гадна корпусын будаг нь халцарч эхлээд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )